Л.Батсүх эмч

Би 1989 онд АУДС төгссөнөөс хойш тасралтгүйгээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж; эх барих эмэгтэйчүүд, мэс заслын чиглэлээр улсын томоохон эмнэлгүүдэд ажиллаж, мөн мэс засал, дотор, хорт хавдрын чиглэлээр ОХУ-ын эрдэм шинжилгээний төвүүдэд шат дараалан мэргэжил эзэмшиж ирлээ.

Шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд эмчилгээний аргууд улам бүр боловсронгуй болж, өмнө эмчлэгдэх боломжгүй байсан өвчнүүдийг эмчлэх эмчилгээний шинэ аргууд бий болсоор байна. Би 2005 онд хувийн хэвшилд шилжсэнээс хойш европийн орнуудад гарч буй эм, эмчилгээний шинэ бүтээлүүдээс бие даан тасралтгүйгээр суралцаж, шаардлагатай тохиолдолд тухайн мэргэжлээр тогтмол ОХУ-д мэргэжснээр эх орондоо эмчлэгдэх боломжгүй олон хүмүүсийг эмчилж эдгээж байна.