Элэгний С вирус бүрэн устаж, хорт хавдар эдгэрч байна

Эмчлүүлэгч 70 настай Б нь С вирусын гаралтай элэгний хорт хавдартай бөгөөд III-C үе шатанд орсон байлаа. Энэ хүндрэл нь бусад эрхтэн тогтолцоондоо нөлөөлж үрэвсэлд оруулсан байв.

Эхний курс эмчилгээний үр дүнд С вирус бүрэн устаж, хорт хавдрын өсөлт зогсож хэмжээ нь 7см х 6см х 6.7см-аас 4.9см х 3.9см х 4.6см болж жижигрэн 68%-иар багаслаа. Эмчилгээний явцад биед нь илэрч байсан өвчний зовиурууд багасч хэвийн байдалд орсон.

"Интермед" эмнэлэгт хийгдсэн fMRI оношлогоо болон "Оношмед" лабораторид хийгдсэн шинжилгээний дүнг эмчилгээний өмнөх болон дараах байдлаар харьцуулж дор харууллаа. (Жич: Шинжилгээний гол үзүүлэлтүүдийг түүвэрлэсэн болно.)

Элэгний С вирусын ачааллын тоо хэмжээ эмчилгээний өмнө 11,300 н/мл байсан бол эмчилгээний дараа огт илрээгүй байна.

Элэгний хорт хавдрын хэмжээ эмчилгээний өмнө 6.0*7.0*6.7см хэмжээтэй байсан бол эмчилгээний дараа 4.9*3.9*4.6см хэмжээтэй болж жижгэрсэн байна.

Элэгний эсийн хорт хавдрыг тодорхойлогч PIVKA-II шинжилгээний үзүүлэлт эмчилгээний өмнө 10,834 байсан бол эмчилгээний дараа 40 болж эрүүл эсийн түвшинд хүрсэн байна.

 

Тэрээр одоо хоёр дахь курс эмчилгээгээ хийлгэж байна.